Энэтхэгт дахин хүчингийн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Энэтхэгт дахин хүчингийн хэрэг гарчээ

Автобусанд зорчиж явсан эмэгтэйг бүлэг этгээдүүд хүчирхийлсэн хэрэг Энэтхэгт дахин гарчээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө дээрхтэй төстэй хэрэг нийслэл Нью Дели хотноо гарч, бүсгүйн эмгэнэлт хувь тавилан дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Найз залуугийнхаа хамт автобусанд зорчиж явсан 23 настай бүсгүй шарх, гэмтлээ дийлэлгүй Сингапурын эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан билээ.

Гэтэл дээрхтэй төстэй хэрэг нгөрөгч баасан гаригийн орой Энэтхэгийн хойд хэсэгт орших Пунжаб мужид гарчээ. Цагдаа нар хэрэгт холбогдсон долоон этгээдийн зургааг нь баривчлан саатуулсан бөгөөд үлдсэн нэгийг эрэн сурвалжилж байна. Гэртээ харихаар автобусанд суусан 29 настай бүсгүйг автобусны жолооч, түүний туслах нар буух ёстой буудалд нь буулгалгүй авч явсан гэнэ. Ингээд Амритсар хотоос холгүйхэн газарт аваачиж, өөр бусад таван хүний хамт шөнийн туршид хүчирхийлж, маргааш өглөө нь амьдардаг тосгоных нь ойролцоо орхиод явжээ. Бүсгүй хэргийн тухай гэр бүлийнхэндээ мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Хурц ирмэгтэй зэвсгээр айлган сүрдүүлж, шөнийн турш хүчирхийлсэн. Айлган сүрдүүлж, хүссэн болгоноо хийлгэж байсан” хэмээн мэдүүлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж