Дунд ангийн сурагчдын амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Дунд ангийн сурагчдын амралт эхэллээ

Хүйтний эрч чангарч, ханиад томууны халдвар ихэсч, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаагаас сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн гурван долоо хоног амарч байгаа. Харин ахлах ангийн сурагчид энэ сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амрах юм.

Харин хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн таван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 28-наас эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдын III улирлын хичээл Цагаан сарын дараа буюу ирэх хоёрдугаар сарын 17-ноос эхлэх юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж