Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны А танхимд 10.00 цагаас хуралдана. Тус бүлгийн хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  1. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы 2013 оны нэгдүгээр сарын 17, 18-ны пүрэв, баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд  
  2. Засгийн газрын мэдээлэл
  3. “Гудамж” төслийн танилцуулга
  4. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд
  6. Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  7. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  8. Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаа "Б" танхимд болох МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас "В" танхимд хуралдах тов гарчээ. 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж