Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон
зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага
зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст
баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд
5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын
болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 21-26
градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар
16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9
градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж