
Төрийн шагналт зураач С.Саранцацралт ирэх сард бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Түүний “Гэгээн гэрэл” нэртэй шинэхэн үзэсгэлэн нь Монголдоо хамгийн залуу, орчин үеийн гэрэлтүүлэг, тоноглол бүхий дэлхийн стандартад нийцсэн “Цагаандариум” арт галерейд нээлтээ хийх гэнэ. Гадаад төрх, дотоод сэтгэлийн илэрхийллээрээ байнга бусдаад ялгарч байдаг зураач маань энэ удаад хүн байгаль хоёрын холбоо, бие сэтгэлийн ариусал зэрэг 30 гаруй шинэ уран бүтээлээ сонирхуулах юм байна. Түүний ертөнцөөр аялахыг хүсвэл шинэхэн үзэсгэлэнг нь заавал зориорой. Зайсан дахь “Bella Vista" хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд “Гэгээн гэрэл” уран бүтээлийн үзэсгэлэн сар орчим үзэгчдийн хүртээл болох нь ээ.
А.Зул