
Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд , жишээ нь, нэг хүн хүрз, цавчигчаар 4м2 талбай цэвэрлэдэг бол уг цас хусагч тэргэнцэрээр нэг хүн 20м2 талбайг цэвэрлэх юм байна.
Одоогоор зам, талбайгаа цэвэрлэх зорилгоор иргэд уг цас хусагчийг худалдан авсаар байгаа бөгөөд Нийслэлийн тохижилт, үйлчилгээний газраас оны өмнө авч, туршиж үзэж байгаа аж. Ийнхүү зам талбай цэвэрлэхэд залуу зохион бүтээгчдийн олсон шинэлэг санааг яагаад дэмжиж болохгүй гэж? Уг цас хусагч тэргэнцэрийн талаарх мэдээллийг 91335373,96015373,88765379 дугаарын утаснаас лавлаарай.
У.БОЛОР