Елена Веснина Австралийн тэмцээнд ялав

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Елена Веснина Австралийн тэмцээнд ялав

Оросын теннисчин эмэгтэй Елена Веснина Австралийн Хобарт хотноо болсон Олон улсын теннисийн эмэгтэйчүүдийн холбооны (WTA) тэмцээнд ялалт байгуулав. Тэрээр шигшээ тоглолтод өнгөрсөн жилийн энэ тэмцээний аварга, Германы теннисчин Мона Бартелийг  6:3, 6:4 харьцаатайгаар буулган авсан байна.

                                                                Елена Веснина. Фото Reuters        
Веснинагийн хувьд энэ нь Эмэгтэйчүүдийн теннисийн холбооны тэмцээнд байгуулсан анхны ялалт юм. Өмнө нь тэрээр  WTA-гийн тэмцээнүүдэд зургаан удаа  шигшээд шалгарсан ч ганц ч удаа ялалт авч байсангүй. Харин хосчилсон тоглолтод тэр амжилттай оролцдог ба найман удаа тэргүүн байр хүртэж, Их дуулгын шигшээ тоглолтод гурван удаа шалгарч байлаа.

Хобарт хот дахь тэмцээн нь Австралийн аваргын нээлттэй тэмцээн буюу Их дуулга цувралын энэ оны эхний  тэмцээний өмнө явагджээ. Австралийн аваргын нээлттэй тэмцээн энэ сарын 14-ний өдөр эхлэх юм. Тэнд эхний ээлжид Веснина Францын теннисчин бүсгүй Каролин Гарсиатай тоглохоор шодолт нь таарчээ.

Бэлтгэсэн Ш,МЯГМАР  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж