
Энэ симфони үлгэрт хөгжмийн зэмсгүүдээр үлгэрийн баатруудыг төлөөлүүлэн дүрсэлдэг байна. Тухайлбал Петяг утсан хөгжмөөр, муурыг кларнетаар, анчинг тавдугаар сарын 1-нд Ардын жүжигчин, удирдаач Ц.Намсрайжавын удирдлагаар тайзнаа эгшиглүүлж байжээ. Тухайн үед Ардын жүжигчин Г.Гомбосүрэн үлгэрийг хөтлөн явуулж байсан бөгөөд удалгүй эрдүү хийлч Г.Гомбо-Очир уншдаг болж 1986 оныг хүртэл тасралтгүй хүүхэд багачууддаа хүргэсээр иржээ. Уг бүтээл нь хүүхэд багачуудыг симфони найрал хөгжмийн зэмсгүүдтэй танилцуулан ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Энэ онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Прокофьевийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Урлагийн Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын удирдлагаар 25 жилийн дараа дахин сэргээн тоглох гэж байгаа нь энэ юм.
М.Урин