Жованни Бертоны 1912 онд байгуулсан урлангаас нэг зууны туршид олон сайхан, гайхалтай загвар бүхий төмөр хөлгүүд мэндэлсэн юм. Тэдний бүтээсэн олон арван загварын талаар саймшрах нь илүүц. Автомашины цуутай зохион бүтээгч Жованни Бертоны тод томруун, анхдагч загваруудтай танилцацгаая.
Brescia Corse багийг спорт автомашинуудын дэлхийн аваргад оролцоход нь зориулан энэ загварыг бүтээжээ. Тухайн үеийн тэргүүэлэх чиг хандлага бүхий олон шинэлэг зүйлийг энэ загварт хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хийлдэг дугуй, 24 вольтын цахилгаан систем зэргийг нэрлэж байна.
Машиныг харахад онгоцноос санаа авсан гэмээр том далавч шууд л нүдэнд тусна. Хэтэрхий гэмээр дээр байрлуусан учир машины эд анги гэхээр харагдахгүй.
Анхдагч загвар байсан тул зохион бүтээгчдийн зүгээс тэрхүү далавчийг машины татагдах хүчийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байжээ. Шингэн шахуурга нь өнцгийг өөрчилж өгнө. Гэлээ ч энэ машин уралдааных болоогүй.
BMW Женевын авто шоунд BMW 2800 Spicup хэмээх концепт загвараа танилцуулсан нь бүтэлгүйтэв. Үзэгчид бараг л улаан лооль шидлэхээс наагуур байсан уг загварыг BMW удалгүй Бертоны шүтэн бишрэгчид худалджээ. Тэрбээр хэт “түүхий” загвартай уг машиныг цуглуулгадаа тавьж, хааяа нэг унасаар бараг 100 гаруй км явжээ. Мөн машинаа улбар өнгөөр будсан байна. Уг загвар хулгайд алдагдсан байсан ч саяхан Голландаас олджээ. Өдгөө дахин засварлаж, шинэчилсэн, ногоон өнгөтэй болсон энэхүү загвар “Бертон” музейд хадгалагдаж байна.
Bertone Shake, 1970 он
Жижиг авсаархан зүйлд дуртай, адал явдал эрэлхийлэгчдэд зориулж Турин хотын мастерууд 1970 онд энэ загварыг бүтээжээ. Ардаа хөдөлгүүртэй, хоёр хаалгатай Simca 1200 S загвар нь мэлхийтэй төстэй харагдана. Парисын авто шоунд анхлан танилцуулсан уг загварыг олон нийт төдий л дэмжсэнгүй. Дугуй нь бүр тракторынх шиг байсан гэнэ.
Нивола гэдэг нэр нь 1930-аад онд тоо томшгүй олон уралдаанд түрүүлэн Италийн авто мастер Тацио Нуволарийн өхөөрдсөн хоч юм. Фердинанд Порше өөрөө Нуволари бол өнгөрсөн, өдгөө, ирээдүйн шилдэг уралдаанч гэж нэрлэж байжээ.
Nivola загвар нь Нуволарийн нэрээр нэрлэгдэн зориулагдсан анхны загвар биш. Дээрх зургийн зүүн талд байгаа 600 хүчний концепт караа Audi түүний нэрээр 2003 онд нэрлэсэн байв. Мюнхений EAM гэдэг жижиг компани гучаад оны стилиэр хийгдсэн Nuvolari S1 загвараа 1990 онд гаргасан байв.
Энэ гайхалтай цахилгаан машин нь Alfa Romeo Carabo концептын эхлүүлсэн босоо хаалганы уламжлалыг үргэлжлүүлжээ. Ердөө 650 кг-ын жинтэй бөгөөд жингийн 260 кг нь аккумляторын зайных байжээ. Бүхээгийг нь Albatech компанийн мэргэжилтнүүд хийн гайхмаар аэродинамикийг харуулж чадав. Эгц шууд эсэргүүцлийн коэфицент нь Сх 0,19 байв. 130 цагийн хурд үзүүлэх машиныг тус бүр нь 36 морины хүчтэй хос цахилгаан мотор 100-130 км замд аваад явна. Цахилгаан сүлжээнээс цэнэглэгдэх хугацаа нь 4-6 цаг л хэрэгтэй байжээ.
Хоёр суудалтай уг машинд тохойгоороо чихцэлдэхүйн тулд зорчигчийн суудлыг жолоочинхтой солибуулан байрлуулсан байлаа.
Bertone групп зөвхөн дизайн хөөхгүй, инженерийнх гэгддэг болохоор 1994 онд Z.E.R. – Zero Emission Record загварыг бүтээв. Экологийн цэвэр авто 890 кг-ын жинтэй, урд дугуйн мацалттай байлаа. Хөдөлгүүрийнх нь хүч 201 мориных.
1994 онд уг аппарат утаа хаялдаггүй машинуудын хувьд дээд амжилт тогтоон цагт 303,977 км-ийн хурдыг үзүүлжээ. Тийм хурдаар нэг цагийн дотор уг машин 199,882 километрийг туулан бас нэг дээд амжилт үзүүлжээ.
1998 оны Женевын автосалон дээр үзүүлэгдсэн энэ загварыг Pickster гэж нэрлэжээ. Автомобилийг гурван сарын дотор бүтээсэн ба дизайнч нь Лучано Д"Амброзио.
BMW 528 платформ дээр 3,2 литрийн эзэлхүүнтэй, 320 морины хүчтэй М- хөдөлгүүрийг байрлуулж, 21 дюймын Michelin PAХ дугуйнд бүхээгийг нь хийжээ. Дотор тал нь арьс, хөнгөн цагаан. Хожим энэ загварын өмнөд хэсгийг Volkswagenконцерн Bugatti Veyron машиныг бүтээхдээ ашигласан байна.
1950-иад оноос Alfa Romeo-тай хамтран эхлүүлсэн B.A.T. (Berlinetta Aerodinamica Tecnica) цувралын сүүлчийнх нь 11 дугаарын энэ машин. Түүний донор нь , V8 хөдөлгүүртэй Maserati GranTurismo болов. Анх 2008 онд Женевт танилцуулагджээ.
Концептийн дизайнч нь Дэвид Уилки, тэр үед Bertone-ны ерөнхий дизайнч байв. Компани санхүүгийн хүндрэлд ороод байснаас энэ загварыг Америкийн цуглуулагч Гарри Каберле санхүүжүүлсэн юм.
Nivola загварынхаа амжилтыг италичууд Chevrolet Corvette ZR1хөдөлгүүртэй төсөл дээр туршсан нь энэ Mantide машин болов. Дизайнч Жейсон Кастриота өөрийгөө сөнөөгч онгоц бүтээлээ гэж байгаа.
Энэ и монстрыг 638 морины хүчтэй V8 хөдөлгүүр давхиулан 351 км-ийн хурдыг цагт үзүүлэх боломжийг нь өгч байна. Хэрэв хоёр сая доллар төлбөл энэ машины эзэн гэж нэрлэгдэж болно.
Компанийнхаа 100 жилийн ойд зориулан бүтээсэн Bertone Nuccio концепт. Нуччио гэдэг нь компанийг бүтээгчийн хүүгийн богиносгосон нэр юм байна. Машины бүхээг дор 4,3 литрийн эзэлхүүнтэй 480 морины хүчтэй V8 хөдөлгүүр нуугдаж байгаа.
Олон шинэ тоног төхөөрөмжтэй уг загварыг бас л хоёр сая ам.доллараар захиалж болох ажээ.