Балбад автобус осолдож, 29 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Балбад автобус осолдож, 29 хүн үрэгджээ

Балбад уулын зам дээр явж байсан автобус осолдож, 29 хүн амиа алдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр осол тус улсын баруун зүгт орших Доти хотын Чхативан дүүргийн ойролцоох замд өчигдөр орой гарчээ. Албаныхны мэдээлж буйгаар шөнө дунд маш их манантай байсан нь осол гарахад нөлөөлсөн бөгөөд цагдаа нар, орон нутгийн оршин суугчид осолдсон автобуснаас шархдсан хүмүүсийг аварч,  амиа алдагсдын цогцсыг гаргасан байна.

Орон нутгийн замын цагдаа нар уулын нарийн замд хүн ихтэй автобуснууд шахцалдан явдгаас иймэрхүү осол гарах нь элбэг байдаг гэжээ. Өчигдөр гарсан ослоор амьд үлдсэн 20 зорчигчийн ихэнхи нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд ойролцоох эмнэлэгт хүргээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж