Нүүрсний зах зээлийн гол &#34тоглогч&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний зах зээлийн гол &#34тоглогч&#34

Дэлхийн нүүрсний хэрэгцээний тал хувийг дангаар бүрдүүлдэг Хятад нүүрсний хамгийн том олборлогч төдийгүй хэрэглэгч. АНУ-ын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2009 онд Хятад эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг нүүрсээр хангаж байсан бол 2035 он гэхэд хэрэглэгчдийн тоо нэмэгдснээр эл тоо хоёр дахин өсөх аж.

Дэлхийн эрчим хүчний консулын газрын 2011 оны тайланд урд хөрш ойролцоогоор 128 тэрбум тонн буюу дэлхийн нүүрсний баталгаат нөөцийн 13 хувийг олборлосон нь АНУ, ОХУ-ыг удаалж, эхний гуравдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Түүнчлэн Хятадын нүүрс боловсруулалт 3.8 тэрбум тонноор нэмэгдсэн нь тус улсыг дэлхийн хамгийн том нүүрс боловсруулагч орнуудын эгнээнд элсүүлж буй.

Өнөөгийн байдлаар Хятадын 27 хотод нүүрс олборлож байна. Тус улсын дотоодын нүүрсний эрэлт 2000 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд талаас илүү хувь нь эрчим хүч, дулааны цахилгаан станцад ноогддог аж.

Хятад 2009 оноос эхлэн цэвэр нүүрсийг Индонезээс импортлох болсон. Гэвч 125 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улс коксжих нүүрс урд хөршид нийлүүлэх болсон нь бусад экспортлогч орнуудад хүнд дарамт болжээ. 

Б. ЗАЯА

Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж