
Цанын халфпайп төрлийн эрэгтэй, эмэгтэй ангиллын тэмцээн нэмэгдэж байгаа зургаан төрлийн хоёр нь юм. Мөн экстрим спорт нэмж орсон төрлүүдийн нэг болсон нь олимпизмийг өвсөр наснаасаа эхлэн дэмжих болж байгаа гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм.
“Эдгээр спортын төрлүүд нь олимпийн наадамд залуу тамирчдыг ихээр оролцуулах юм. 12-24 насныхны тухай би ярьж байна. Учир нь энэ спортод амжилт үзүүлэхийн тулд энэ насан дээрээ их хөдөлмөрлөх болдог. Тийм учраас олимпизмийг залуучуудад суртачлах тал дээр маш чухал нөлөөг үзүүлэх юм” гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге хэлжээ.
Мөн эмэгтэйчүүдийн трамплейн тэмцээн Сочигийн наадмын хөтөлбөрт багтжээ. 2010 онд Ванкуверийн олимпийн наадмамд шилдэг тамирчид цөөтэй эдэг шалтгаанаар хасагдаж байсан энэ төрөл одоо хангалттай шилдгүүдтэй болсон гэж үзжээ.
Өвлийн спортоос хамгийн их үзэгчтэй нь биатлон гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл Сочигийн наадамд багийн буюу холимог биатлоны төрлийг бид шинээр харах нь ээ. Багт хоёр эмэгтэй тамирчин багтах бөгөөд тэд 6 км, дараа нь эрэгтэй тамирчид нь 7,5 км-ийг туулах юм байна. Харин уран гулгалтын төрөлд багийн дүнгээр медальт байр эзлүүлэхээр шийдсэн байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан бол хосын төрөл, бүжгийн хос гэсэн төрлүүдэд үзүүлсэн амжилтаараа байр эзлэх гэнэ.
2014 оны наадамд нэмэгдсэн хамгийн сүүлчийн спорт бол чарганы багийн төрөл. Мөн л багийн дүнгээр тэд шилдгүүдээ тодруулахаар болжээ.