Цэргийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Цэргийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ

Цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офирцерүүдийн бүртгэл энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Жилдээ нэг удаа болдог энэхүү бүртгэлд иргэд ихээхэн хойрго хандаж байгааг хорооны ажилтнууд хэлж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хороолол ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цэргийн бүртгэл харьцангуй сайн байгаа бол орон сууцны хорооллын иргэд бүртгэлээс хойш суух хандлага байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх цэргийн бүртгэлд 18 нас хүрсэн эрчүүд хамрагдах бөгөөд иргэний үнэмлэх, цээж зураг, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ хороон дээрээ очих ёстой юм байна. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн, шинээр авах хүмүүсийн хувьд 1000 төгрөг төлөх ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж