
Монголын оюутан залуусын X “Универсиад” их наадам спортын 11 төрлөөр зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын хуваарийн дагуу өчигдөр шатрын тэмцээн Засагт хан дээд сургуулийн байранд эхэллээ. Тэмцээнд ШУТИС, ХААИС, МУБИС, МУИС, СУИС зэрэг 17 их, дээд сургууль, коллежийн 33 эмэгтэй, 45 эрэгтэй шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Оюутан шатарчдын дунд их мастер нэг, олон улсын цолтой зургаа, спортын мастер 14 тамирчин байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ОУМ, Олон улсын шүүгч П.Жигжидсүрэн ажиллаж байна. “Универсиад”-ын шатрын тэмцээн гурав хоног үргэлжилж, 9-нд өндөрлөх бөгөөд шалгарсан тамирчид ирэх наймдугаар сарын 12-23-нд БНХАУ-ын Шинжинь хотноо болох дэлхийн оюутны зуны спортын XXVI “Универсиад” наадамд эх орноо төлөөлөх юм.
С.Цэлмэг
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-08 202.179.14.130
АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019
Зочин 2011-04-08 203.91.113.9
сэлэнгийн монгол шар үрийн төмс байнга зарна Утас 99020029