Нөөцийн махыг эрхийн бичгээр олгоно

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг эрхийн бичгээр олгоно

Хаврын уртад хотынхноо идэх хоолтой байлгах гэж мах нөөцөлдөг болсоор хэдэн жил болж байна. Гэвч энэ жилийн хувьд мах нөөцлөлт удаашралтай байгаагаас 12 мянган тонн махны ердөө 60 гаруй хувь нь бэлэн болоод байгаа ажээ. Урьд жилүүдэд хэд хэдэн компани мах бэлтгэлийн ажилд оролцдог байсан бол энэ жилийн хувьд “Жаст агро” компани дангаараа хариуцуулан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Нөөцөлсөн махаа гуравдугаар сарын 1-ний өдрөөс худалдаанд гаргаж эхлэх бөгөөд хүмүүст хүртээмжтэй байлгахын тулд мах худалдан авах эрхийн бичгийг хороодоор дамжуулан олгохоор болсон байна. Нийт 130 гаруй сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалах ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж