-Дүү тань тэр залуусыг таньдаг байсан уу?
-Миний дүүг энэ сарын 5-нд 16.00 цагийн үед дэлгүүрээс юм аваад гарч явахад зүс таних нэг залуу хүчээр машиндаа суулгаж, буудалд чирч оруулсан гэсэн. Буудалд оруулмагцаа 25 орчим насны зургаан залуутай миний дүүгийн аманд архи хүчээр цутгаж, бузар бүхнийг хийсэн гэсэн. Гурав хоногийн турш миний дүүг буудалд тамлаж, хүчирхийлж эцэст нь суллаж явуулсан.
-Хохирогчийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Шоконд ороод үнэхээр хэцүү байдалтай байгаа. Бүх бие нь хөх няц болсон, ямар ямар гэмтэл авсан нь шинжилгээний хариугаар гарах байх. Дүү минь аймгийнхаа Шүүх эмнэлэгт шаардлагатай бүх шинжилгээ өгч, гэмтлийн зэрэг тогтоолгосон. Хариу хараахан гараагүй байна. Бид маргааш нийслэлд очиж шаардлагатай бүх нарийн шинжилгээг өгүүлэх болно.
-Дүүгээ алга болсон тухай цагдаад мэдэгдсэн үү?
-Бид гурав хоног аймаг даяар дүүгээ хайсан юм. Цагдаад мэдэгдэх гэж байтал дүүг минь суллаж явуулсан юм.
-Сэжигтнүүдийг цагдан хорьсон уу?
-Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гээд энэ тухай бидэнд тодорхой мэдэгдээгүй.