
Ийн яригдах болсон шалтгаан нь тэдгээр бие даагч гишүүдийн ах, дүүсийн нэрс зарим томилгоонуудын ард яригдах болсонтой холбоотой гэнэ. Тухайлбал, Дархан-Уул аймгаас нэр дэвшин сонгогдсон С.Ганбаатар гишүүний дүү С.Гантуяа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн орлогч захирал болох нь хэмээн дуулдав. С.Гантуяа нь Оюутолгойд ажиллаж байгаад монголчуудынхаа төлөө дуу хоолойгоо хүргэснийхээ төлөө хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн нэг хэсэг тэмцэж байсныг санаж буй байх. Харин Татварын Ерөнхий газрын дэд даргад Ц.Даваасүрэн гишүүний дүүг, Х.Болорчулуун гишүүний дүү Х.Болоржаргалыг Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн захирлаар томилох нь гэх “бор шувуу нисч” эхлэв. “МАХН-ийнхан Засгийн газраас гарчихвал тогтворгүй байдал бий болох вий” гэх болгоомжлол буй энэ үед магадгүй тэдний орны хүмүүс тодорч байгаа юм биш үү хэмээх таамаг ч ийнхүү дуулдах болов. Ямартаа ч энэ талаар тухайн гишүүд ямар ч тайлбарыг хийгээгүй л байна. Олны яриа ортой л гэдэг дээ.