
Харин Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн З.Түмэнжаргал зарим хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт болж буй Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг эргэн харж, УИХ-ын намрын чуулганаар дахин хэлэлцэх, шинэ бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг тодорхой болгох зэрэг санал хэлсэн юм.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Шинэ бүтээн байгуулалтын ажилд Засгийн газар онцгой анхаарч буй энэ үед барилгын салбарынхан бодит ажил болгоход санаачлага гаргах шаардлага тулгарч байна. Хамгийн чухал нь санхүүжилтийн механизмыг тодорхой болгох, газар чөлөөлөхтэй холбоотой 10 гаруй хууль, зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг нэг мөр шийдэх, зуун мянган айлын орон сууц хөтөлбөрт хяналт тавих хяналтын зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулах нь зүйтэй гэх санал орууллаа. Шинэ бүтээн байгуулалт гэх өргөн хүрээтэй энэ ажилд барилгын салбарынхан хэрхэн оролцох вэ гэх асуулт анхаарал татаж буй. Түүнчлэн барилгын салбарынхан дээрх асуудалд ямар байр суурьтай хандах нь чухал. Уулзалтын үеэр барилгын компаниудын захирлууд гарч болох хүндрэл бэрхшээл, саналуудаа Ерөнхий сайд, зуун мянган айл хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд М.Энхболд нарт танилцуулсан юм. Барилгын компаниудын захирлуудын саналаас тоймлон хүргэе.
“Чулуун-Өргөө” ХХК-ны захирал Ч.Банди:
-Зуун мянган айлын орон сууц барих сургаар барилгын материалын үнэ нэмэгдлээ. Үнийг хэвийн хэмжээнд барих хэрэгтэй. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд бүтэц, газар чөлөөлөх асуудал өнөөдөр ч маргаантай байна. Үүнээс гадна орон сууц барих мэргэжилтэй ажилтан, инженерүүдийг олноор бэлтгэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, газрын үнийг бууруулах бодлогыг Засгийн газраас баримтлах нь зүйтэй.
“ПГС” ХХК-ны захирал Ж.Цэрэндорж:
-Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгжвэл цаашид 200-300 мянган айлын орон сууц барихад ч болно. Гагцхүү хувийн хэвшил бидний өмнө тулгарч буй бэрхшээл бол тендерийн асуудал юм. Тендерийн тухай хуулинд оруулсан хамгийн бага үнийн санал гэгчийг эргэж хармаар санагдана. Бид тендерийн хуулинд захирагдаж, хямд материал, хямд ажилчдаар чанаргүй барилга бариулж байна шүү дээ. Мөн хил гаалиар татваргүй орж ирэх зарим барилгын материалд их хэмжээний татвар төлж байна.
Гавьяат барилгачин н.Дорждэрэм:
-Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа барилгын салбараа зэрэгцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Цаашлаад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Үндэсний томоохон компани байгуулж болох юм. Түүнчлэн ажиллах хүчээр зөвхөн монгол иргэдээ ажиллуулах чиглэлд дан ганц Засгийн газар бус барилгын компаниуд анхаарах ёстой. Гэтэл энэ талаар ярихгүй байгаа нь сонин.
Барилгачдын холбооны ҮЭ-ийн холбооны дарга Д. Гомбо:
-Барилгын компаниудад гадаадын ажилчид ажиллах үзэгдэл байгааг эсэргүүцэж байна. Үүнд компаниудын захирлуудын эх оронч бус сэтгэлгээ нөлөөлж байгаа нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, монгол иргэдээ ажлын байраар хангана гэж барилга барих зөвшөөрөл аваад, дараа нь хятад ажилчид оруулж ирэх үзэгдэл бий. Зуун мянган айлын орон сууцыг зөвхөн монгол ажилчдаар бариулах ёстой.
Энэ мэтээр хувийн хэвшлийнхэн янз бүрийн байр сууринаас санал бодлоо илэрхийлж байна. Тэдний Засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн ахлагчид дуулгах санал, шүүмжлэл нэлээд байв. Гэвч цагт баригдаж, аливаа асуудлыг шийддэг заншлаараа санал хүсэлтийг бичгээр авахаар болсон юм. Бодлогын түвшний асуудалд саналаа хэлэх боломж олгосонгүй хэмээн бухимдах хүн олон байв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд барилгын салбарынхны гүйцэтгэх үүрэг их. Гэхдээ энэхүү ажил нь бүхэлдээ монгол хүн бүрийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Мэдээж үүнийг зах зээлийн журмаар шийдэх ёстой. Төр засгийн зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, татвар, гаалийг нэгдсэн систэмтэй болгох, шинэ бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэ нь Засгийн газар үүргээ л биелүүлж буй хэрэг болохоос орон сууц бариад, хувийн хэвшилтэй хутгалдаад явна гэсэн үг биш. Бодлогын түвшинд хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, тэдэнд дэмжлэг үзүүлж буй хэрэг гэсэн юм. Тэрбээр “Энэ хэмжээнд хүрэх гэж бид багагүй хугацааг туулсан. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлэх явцад асуудал гарахыг үгүйсгэхгүй. Харин санхүүжилтийн асуудлыг Ерөнхийд нь шийдсэн” болохыг онцоллоо. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Улсын төсвөөс 680 гаруй тэрбум төгрөг зарцуулах бол, Хөгжлийн банкнаас бонд гаргах замаар 800 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийх аж. Түүнчлэн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1548 аж ахуй нэгж байгууллага оролцож, барилгын салбарт 54 мянга 695 ажлын байр шинээр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Ерөнхий сайд С.Батболд энэ томоохон ажлыг хэрэгжүүлэхэд улс төржсөн байдлаар бус тодорхой үндэслэлтэй, эдийн засгийн тооцоотой, ажил хэрэгч байдлаар хандахыг барилгын салбарынхнаас хүссэн юм. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гурван жил бодлогын асуудал ярьж байхад Засгийн газраас гарсан зарим шийдвэрийг барилгын салбарынхан гүйцэд ойлгоогүй байгааг шүүмжиллээ.
gomdoj uhlee 2011-04-08 49.0.155.205
Ene 100.000 ailiin oron suutsiig chine sonsood ih bayarallaa. Unuudur ehneree daguulaad gants bair ch bolov avchih yum bish bga gesen goridlogotoi Misheel Expo deer bolj bga Barilga Expo 2012-g uzej sonirhloo. Getel Marshal Townii hayagtai languunaas mai, 100.000 ailiin oron suutsnii hutulburt orson bair shu geed taniltsuulga ugluu. Pooh Marshal Townd hurtel hyamd bair avch bolohni geed dogdlood yavchlaa. Getel m2 ni 2.200.000 geed 70 garan m2 tai bair baigaad bhin? Buur gaihaad? Ene chine 55m2 aas iluugui bairiig 50 sayad bagtaaj avah yum bishuu, ter bairiig chine uzii gelee. Getel mani zaluu uuduus ugui ee ahaa niit barniihaa uniin dun 154.000.000 tug-s 50.000.000 ni OCCK aas avad uldseniig ni ta uuruu manaid tulnu, esvel tohiroltsood zeeld hamragdaj bolno gedeg bga? Iim zuil gej ogt bodoogui bsaniig helhuu, uram hugaraad zevuu hureed yavchihsan. Ene chine ard tumniig bish, zaragdahgui bga 2 sayas deesh uniin duntei barilga zarj bga company-g demjih hutulbur yum bn a le shu. Itgehgu
bair 2011-04-08 203.160.55.250
55м2-аас их талбайтай байрыг 100000 орон сууцын журам батлагдахаас өмнө захиалцан
байсан нийт бага дунд орлоготой анх удаагаа байр авах гэж байгаа иргэдэд
уриалга дэвшүүлэх гэсэн юм аа. Бид гэр хорооллоос гарах гэж хэдэн жил зуглуулж
хадгалсан мөнгөө байрныхаа урьдчилгаа төлбөрт өгсөн. Гэвч 100000 орон сууцийн
хөтөлбөр гэр хорооллоос гарч байртай болоё гэсэн бид нарыг дэмжихгүй бололтой.
Тийм болохоор бүгд дуу хоолой, сэтгэл санаагаа нэгтгэн төр засагт
Зуун мянган орон сууц ны журам батлагдахаас өмнө 55м2 дээш талбайтай 1 болон
2 өрөө байр захиалцан анх удаагаа байртай болох гэж байгаа хүмүүст энэ хөтөлбөрт
хамруулж өгнө үү гэж нэгэн дуугаар төр засгийнхаа чихэнд хүргэх хэрэгтэй байна.
Миний энэхүү саналыг надтай санал нэг байгаа хүмүүс бүх твитэр facebook, web хуудсанд
бичиж үлдээхийг хүсэж байна. 57м2 2 өрөө байр захиалсан одоо гэр хороололд амьдарч
байгаа нэгэн гэр бүл
ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 Н 2011-04-08 182.160.21.192
ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 Н
zochin 2011-04-08 203.169.55.81
ENE 100 MYANGAN AILIIN ORON SUUTS CHIN HEZEE HEREGJIH YUM BE Ooriin gesen oron suutsgui ailiin bair holslon onoo margaashiig ongorooj yavaa irged hamragdaj boloh yumuu Haanaas asuuval zov hariultiig oloh ve Unheer dund tovshinii orlogotoi irgeddee chigelsen baival zugeer yumdaaYarij baigaa ni uneheer saihan l baina yag heregjuuleh bolhooroo tanil talaa harj hergjuulegch baiguulguud ni hamaatan sadan oir dotoniihoo ter ch b** hel barag ger buliinhee toogoor bairtai tuuniigee yadarsan negend tureesluulj sariin 300-1000000 orlogotoi amidardag mongotoi neg heseg ni avaad duuschih bii dee ingej bodhoor unheer setgel zovj baina shuu Yamar shalguuraar olgoh yum ve gedgee mash sain todorhoiloh heregtei dee Uneheer yaduuchuuddaa hureesei gej zalbirch suunadaa SAID DARGA NAR MINEE
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-08 202.179.14.130
АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019
Зочин 2011-04-08 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил монголчуудын сэтгэлийн тэнхээ барагдаж ядуударч хүнд нөхцөлд амьдар ч байна
Зочин 2011-04-08 202.179.20.139
Батболдын хөрөнгийг бид тоолоод ч баршгүй Өнөөдөр Ерөнхий сайд юм хойно тэрийг хэн ч сөхөх эрхгүй Сөхүүлэх ч эрхгүй тийм л номхон ард түмэн Төрийн Ерөнхийлөгчийг ч гэсэн мөн л адил Улсын Их Хурлын даргын хөрөнгийг ч бас л адил Албан тушаалаасаа буусан хойно нь түүнээс муухай амьтангүй түүнээс их шуналтай улсууд байхгүй юм шиг л болох биз дээ Өнөөдөр ч бүгд л мандан бадарч байна маргааш ч юм уу хэзээ нэгэн цагт Энхбаярын адил л аль муухайгаараа дуудуулах тавилантай биз ээ
Зочин 2011-04-08 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил монголчуудын сэтгэлийн тэнхээ барагдаж ядуударч хүнд нөхцөлд амьдар ч байна
Зочин 2011-04-08 203.91.113.9
Сайн чанарын монгол шар үрийн төмс зарна Утас 99020029