Уго Чавест тангараг өргөх ёслолыг хойшлуулсан Дээд шүүхийн шийдвэрийн эсрэг хүмүүсийг уриалан дуудахгүй гэж Венесуэлийн сөрөг хүчний лидерүүдийн нэг бөгөөд Миранда мужийн захирагч Энрике Каприлес мэдэгдлээ.
"Заналхийллыг цэглэе. Үзэн ядах, сөргөлдөөнд цэг тавья. Бид ард түмнийг хооронд нь турхрахгүй. Энэ бол сулрал биш хариуцлага юм” хэмээн Каприлес хэвлэлийн бага хурал дээр хэлснийг орон нутгийн хэвлэлд бичжээ.
Чавесийн тангараг өргөх ёслолыг хойшлуулсан шийдвэрийг Дээд шүүхийн тэргүүн хатагтай Луиза Эстелла Моралес албан ёсоор зарласан юм. Тэрээр албан тушаалдаа шинээр орох гэж байгаа юм ёслол Чавест хэрэггүй, учир нь түүний албан ажилд нь завсарлага гараагүй гэжээ.
Каприлес энэ шийдвэр нь эцсийн гэдгийг хүлээн зөвшөөрөөд харин тэр нь Венесуэлад үүссэн тодорхойгүй байгаа асуудлыг шийдэхгүй гэлээ. Чавесийн өвчин, тэр өөрөө улс орондоо байхгүй байгаа нь Засгийн газрын ажлыг бүрэн саармагжууллаа гэж тэр мэдэгдэв. Мөн тэрээр эрх баригч намын албан ёсны чиг хандлагаас өөр санаа бодолтой сая сая венесуэлчуудыг хүндэтгэн үзэхийг тэрээр эрх баригчдад уриалжээ.
Венесуэлийн Тачира мужийн их сургуулийн оюутнууд Дээд шүүхийн шийдвэрийг Үндсэн хууль зөрчлөө гэж үзэн эсэргүүцэж буй. Тус орны Үндэсний гварди, цагдаагийнхан их сургуулийн ойролцоо байр байшинг бүслэн хамгаалжээ. Мөргөлдөөний талаар албан ёсны мэдээ алга байна. Харин Globovision телевизийн дамжуулсан кадруудад залуус мотоциклтай цагдаа нартай сөргөлдөн, бууны дуутай адил чимээ сонсогдож байжээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаар хоёр оюутан шархадсан гэв.
Дээд шүүхийн шийдвэрийг Үндсэн хуулиар төрийн тэргүүнийг эзгүй хойгуур түүний үүргийг парламентын тэргүүн гүйцэтгэх ёстойг сөрөг хүчин хэлж байгаа. Энэ шугамыг ч тус орны Католик шашин дэмжлээ. Шашиныхан “Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор ашиглах нь ёс зүйгүй” гэсэн байв. Шашин төрийн ажилд хутгалдах ёсгүй, гэтэл энэ удаагийн зөрчил хэтэрхий учраас тэд зүгээр байж чадахгүй хэмээн орон нутгийн шашины хамба нарын байгууллагын тэргүүн Диего Падрон хэлсэн байв. Парламентын спикер Кабельо ерөнхийлөгчийн эрх мэдлийг авах шаардлага байхгүйг хэлэн шашиныхныг шүүмжиллээ. Засгийн эсрэг 2002 онд Чавесийн эсрэг төрийн эргэлт хийхэд оролцсон нөгөө л нэг хэдэн лам байна хэмээн Чавесийн дотны хамтран зүтгэгч Кабельо хэлжээ.
Мөн энэ үеэр Чавесийг дэмжигч хэдэн арван мянган хүн мөн Каракас хотод жагсаал хийсэн юм. Мужуудаас олон тооны төлөөлөгчид нийслэлд нь ирцгээж байна. Ерөнхийлөгчийн талынхан ба Социалист нэгдсэн намынхан ерөнхийлөгчийн ордны дэргэд өглөөнөөс цугларч эхэлэв. Цаглаанд нь Урагвай, Никарагуа, Боливийн лидерүүд Хосе Мухико, Даниэль Ортега, Эво Моралес нар оролцоно. Мөн Аргентины Гадаад хэргийн сайд Эктор Тимерман болон Каракаст пүрэв гаригт нээгдсэн Pemrocaribe блокийн (Карибийн бүсийн 18 орон+Боливи, Уругвай, Эквадор, Аргентин) уулзалтад оролцох Латин Америкийн 22 орны төлөөлөгчид Чавесийг дэмжсэн цуглаанд оролцож байна.