Б.Батзоригийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийг шалгаж дуусчээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжиглэн Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Түүнийг нийслэлийн айл өрхүүдэд утаагүй зуух олгох явцдаа Баянзүрх дүүргийн зарим хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан залилан хийсэн хэрэгт оролцсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Мөн энэ хэрэгт тус дүүргийн 21 дүгээр хорооны дарга н.Атар нарын хороодын дарга нар болон Хас банкны ажилтнуудыг шалгаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж