
Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг албан татвар төлөхөөс зайлхийсэн хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах газарт, хээл хахууль авсан хэрэгт Авлигатай тэмцэх газарт тус тус сэжиглэн шалгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтын талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээгээс тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Шалгаж дуусмагц прокурорын байгууллагад шилжүүлнэ” гэв.
Д.ЖАРГАЛ