
Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хоёр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын зохистой хөгжлийг дэмжих, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, салбарын холбогдолтой хууль тогтоомж, журам шийдвэрийг бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх, салбарын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашгийн талаар үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг нийтэд түгээх зэрэг асуудлыг санамж бичигт дурджээ. Санамж бичигт АМГ-ын дарга Г.Алтансүх, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа нар өнөөдөр гарын үсэг зурав. Эл хоёр байгууллага олон жил хамтран ажиллаж байгаа юм. Хойшдоо ч дотооддоо төдийгүй гадаад орнуудад болдог уул уурхайн хөрөнгө оруулалтын уулзалтад хамтран оролцох, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тал дээр илүү санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг харилцан тохиролцсон байна.
Д.ЦЭЭНЭ