Ар гэрийнхэн нь мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Ар гэрийнхэн нь мэдээлэл хийсэнгүй

Баянзүрх дүүргийн шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн Анод банкны удирдлагуудын ар гэрийнхэн өнөөдөр 13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хурал цуцлагджээ. Банкны удирдах албан тушаалтнуудын гэр бүлийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлнэ гэж мэдэгдээд байсан юм.

Баянзүрх дүүрэгт өчигдөр өндөрлөсөн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, н.Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж