
Буудуулсан сурагчийг хотын эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Гэрчүүдийн цагдаа нарт мэдээлснээр хүү ангид орж ирмэгцээ халааснаасаа буу гаргаж ирэн гал нээсэн бөгөөд энэ үеэр сурагчид сандралдан зарим ширээний доогуур нуугдсан байна. Энэ үеэр ангид хичээл орж байсан багш болон сургуулийн ажилтан хүүг тайвшруулж түүний гэмт үйлдлийг зогсоож чадсан гэнэ. Одоогоор хэргийн талаар цагдаа нар дахин мэдээлэл хийгээгүй байгаа ч “Taft Union” дунд сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Гэмт этгээдийн гал нээсэн ангид 20 сурагч хичээллэж байсан аж.
Э.АНХТУЯА