“SAMSUNG”-ийн ашиг буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“SAMSUNG”-ийн ашиг буурчээ

“Samsung Electronics” корпорац­ийн телевизорын худалдаа багасчээ. Дээрх шалтгаанаар энэ оны эхний гур­ван сарын ашиг нь буурсан тухай тус корпорацийн төлөөлөгч мэдэгд­сэн байна.  Сүүлийн үед “Samsung”-ийн бараа бүтээгдэхүүний эрэлт багас­­сан­аас тус корпораци телевизор, болон хавтгай дэлгэцийн үнийг бууруулж байгаа аж.
Японы газар хөдлөлт, цунамийн дараа ашиг нь гэнэт өссөн компанийн нэг нь Өмнөд Солонгосын “Samsung” байсан юм. Учир нь газар хөдлөлт Японы үйлдвэрүүдэд асар их хохирол учруулснаас дэлхийн экспортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан юм. Харин зарим ажиглагчид экспортын энэ алдагдал “Samsung” гэх мэт Өм­нөд Солонгосын цахилгаан хэрэг­сэл, технологи, автомашины үйлд­вэрт ашиг авчирна гэж таамаглаж байв. “Samsung”-ын ашиг нэг жил­ийн өмнөхтэй харьцуулахад 4.4 хувиар буурч 2.9 их наяд вон (2.7 тэрбум ам.доллар)-д хүрсэн гэж тус корпорацийн төлөөлөгч мэдэгдэж байна. “Samsung” 3D загварын ин­тер­­нэттэй телевизор, болон компьютер шинээр худалдаанд гар­гаж худалдааны хэмжээг нэмэг­дүүлэхээр төлөвлөж байгаа аж. Дээрх бүтээгдэхүүний аль ч хэрэглэгчдийн гар дээр очоогүй байгаа юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж