Пакистанд дараалсан дэлбэрэлтээр 81 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Пакистанд дараалсан дэлбэрэлтээр 81 хүн амиа алдав

Пакистанийн зүүн өмнөд зүгт орших Кветта хотын орон нутгийн захиргааны байрны ойролцоо алан хядах бүлэглэл Талибанчуудын үйлдсэн дараалсан дэлбэрэлтийн улмаас 81 хүн амиа алдаж, 120 хүн шархджээ. Цагдаа нарын  мэдээлснээр гэмт бүлэглэлийн дараалсан дэлбэрэлтийн сүүлийнх нь  хамгийн их хохирол дагуулж ийнхүү олон хүний амианд хүрэхэд нөлөөлсөн байна. Дэлбэрэлтэд өртсөн бүс нутагт ихэвчлэн лалын Шиа болон Сунни хэт туйлшрагчдын бүлгийхэн амьдардаг аж.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар амиа золиослогчдын үйлдсэн эхний  дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж 27 хүн шархджээ. Эхний дэлбэрэлтийн дараа  цагдаа нар Талибаний амиа золиослогч дээрх хэрэгт буруутай болохыг тогтоогоод байсан ч 15 минутын дараа хоёрдахь дэлбэрэлт болсон байна. Түүнчлэн пүрэв гаригт Пакистанийн Сват тосгонд мөн Талибанчуудын үйлдсэн дэбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдаж 80 хүн гэмтсэн билээ. Өнгөрөгч аравдугаар сард Талибанчуудын гарт өртсөн Малала охины хэргийн дараа Пакистанийн Засгийн газар Сват тосгоныг анхааралдаа авсан ч Талибанчуудын үйл ажиллагаа улам идэвхижсээр байгааг тус улсын албаныхан энэ үеэр онцолжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж