Банкны удирдлагуудад ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Банкны удирдлагуудад ял оноожээ

Улсын
мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр
жил гаруй хугацаанд шалгагдсан Анод, Монгол банкны удирдлагуудыг шүүх
хурал  Баянзүрх дүүргийн шүүхэд дөрвөн өдөр үргэлжиллээ. Шүүх хурал
өчигдөр 23.00 цаг хүртэл үргэлжилж, банкнуудын удирдах ажилчдаас тавд нь
ял оноож, 10 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Шүүх
бүрэлдэхүүн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман
жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял,
н.Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулсан байна. Гэвч Өршөөлийн тухай хуулийн дагуу “Анод” банкны гүйцэтгэх  захирал асан Л.Уламбаярт 2.3 жил, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз дөрвөн жил, Н.Даваа хоёр жил, Энхтөр дөрвөн  жил, зээлдэгч н.Гантулга 2,1 жил болгон өөрчилсөн аж. Мөн Н.Оюунцэцэгт таван жилийн ял оноосон ч нялх хүүхэдтэй хэмээн өршөөлд хамруулсан байна.

Харин энэ хэрэгт шалгагдаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж