Өлсгөлөн зарлах боломжгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлах боломжгүй гэж үзжээ

Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн, ял эдэлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан тус намын гишүүн таван эмэгтэй өлсгөлөн зарлахаа өнөөдөр мэдэгдсэн. Одоогийн байдлаар тэднийг өлсгөлөн зарлахыг холбогдох байгууллагууд зөвшөөрөөгүй байгаа ч өөрсдөө дур мэдэн, МАХН-ын байранд нойтон өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхэлсэн байна.  Эдгээр эмэгтэйчүүд намын даргаа суллуулах шаардлага тавин, өлсгөлөн зарлахаар Баянхонгор, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгаас ирсэн юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас тэдний өлсгөлөн зарлах тухай мэдэгдэлд хариу өгөөгүй байгааг эх сурвалж хэллээ. Өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн дэмжигчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд эх сурвалжаас авсан мэдээллээр бол мэдэгдэл гаргасан эмэгтэйчүүд бүгд суурь өвчтэй болох нь эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн тул өлсгөлөн зарлах боломжгүй гэж үзэж байгаа гэнэ.  

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж