Аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын газар, Цагдаагийн газрын 2012 оны үйл ажиллгааны тайлангийн хурал 2013 оны 01 сарын 09-ны 15 цагт Хөгжмийн Драмын театрт боллоо.
Эхний ээлжинд Эрүүл мэндийн салбарын 2012 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэгдэж, тус салбарын эрүүл мэндийн үйлчилгээ, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авагдсан өргөн хүрээний арга хэмжээний талаар Эрүүл мэндийн газрын дарга А.Ахжархын мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлтэй холбогдуулан иргэд, хөдөлмөрчдөөс нилээд санал, шүүмжлэл гарч, цаашдын үйл ажиллагааны явцад анхааран ажиллах талаар зөвлөгөө өгөгдлөө.
Хурлаар аймгийн Цагдаагийн газрын тайлангийн сонсголыг Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа М.Батболд тавьж, удирдлагууд болон иргэдийн зүгээс сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Дараа нь БСГ-ын тайлангийн мэдээллийг газрын дарга Х.Бейбит илтгэв.
Аймгийн боловсролын түвшин уналттай байгааг ард иргэд хатуухан шүүмжилж, цаашид боловсролын салбарт анхаарах асуудал олон байгааг аймгийн удирдлагуудын сонорт хүргэлээ. Өргөтгөсөн хурлаар Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөгдөөгүй бөгөөд Засаг даргын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.