Ц.Оюунбаатар &#34жагсагч&#34 гишүүдтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар &#34жагсагч&#34 гишүүдтэй хамтарна

УИХ-ын отгон гишүүн Ц.Оюунбаатар тангаргаа өргөөд удаагүй байгаа. Намын даргаасаа болж тангаргаа өргөлгүй хэдэн сарыг ардаа орхисон. Намынхан нь намын дарга болон хүүгийнх нь асуудлаас болж түүний гишүүн болох эсэхийг үл ойшоосон. Гэсэн хэдий ч тэрбээр 74 дэх гишүүн болсон. Тэрбээр парламентад юун түрүүнд “жагсагч” гишүүдтэй хам­тарч ажиллах юм гэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга юм. Төрийн ордны гадна жагсаж байх үед нь тэднийг дэмждэг байсан учир парламентад мөн дэмжихээр болжээ. Тэрбээр өөрийгөө шударга хүмүүстэй хамтарч, ирэх дөрвөн жил ажиллана гэж буй. Ардын нам, Ардчилсан намд ч шударга хүмүүс байгаа гэнэ билээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж