Камерын дор ярилцахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Камерын дор ярилцахгүй гэв

Засгийн газар энэ сарын 5-ний өдрийн хуралдаанаараа “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай шийдвэр гаргасан билээ. Энэ нь вэб сайтад тавигдсан мэдээллийн дор сэтгэгдэл бичих тохиолдолд тэр бүгд нь бүртгэлтэй болно. Тодруулж хэлбэл, төр энэ бүхнийг хянахаар болж буй гэсэн үг. Эл шийдвэрийг олон нийт эрс буруушааж буй. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд вэб сайтуудын удирдлагатай ярилцахаар төлөвлөсөн байсан ч ажилтай гэсэн шалтгаанаар ирсэнгүй. Харин оронд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар хүрэлцэн ирлээ. Ч.Сайханбилэг сайд “Камерын дор ярилцахгүй” гэдгээ шууд мэдэгдсэн бол Ц.Жадамбаа дарга “Мэдээлэл цацахгүй шүү” гэж сэтгүүлчдэд анхаарууллаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү уулзалтын тухай мэдээллийг гаргах ёсгүй гэсэн тайлбар ч хийсэн тул телевизийн зураглаачдад зөвхөн дүрс авах эрх олдсоноор уулзалтыг орхиж гарахаас аргагүй болов. Эл уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж байна. Уулзалтад 30 шахам вэб сайтаас төлөөлөл оролцож байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж