Дорноговь аймгийн Сайншандад иргэн Н-ийн 12 тугал гэнэт шалтгаангүйгээр хорогдсон хэрэг оны өмнөхөн гарсан. Энэ нь уранаас болсон байж болзошгүйг Байгаль орчны иргэний зөвлөлөөс сануулсан юм. Энэхүү сануулга нь үндэслэлгүй гэж Цөмийн энергийн газраас үгүйсгэж байна. Иргэн Н-ийн амьдарч буй бууцанд хийсэн хэмжилтээр цацрагийн фон зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин бага гарчээ. Хөрс болон уснаас авсан дээжийн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж Цөмийн энергийн газраас мэдэгдэв.
Д.ЦЭЦ