Нутгийн зөвлөлөө шинэчлэн байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Нутгийн зөвлөлөө шинэчлэн байгуулав

Өвөрхангай аймгийн ууган нэгдэл болон анх байгуулагдаж байсан Өлзийт сум энэ жил түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойгоо угтан олон арван бүтээлч ажил өрнүүлж байгаагийн нэг нь Улаанбаатар, Өвөрхангай аймаг дахь нутгийн зөвлөлөө шинэчлэн байгуулах асуудал байлаа.

Улаанбаатар хотноо  Нутгийн зөвлөлөө  шинэчлэн байгуулж,  даргаар нь Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ц.Лхагвасүрэн, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар,  Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Шашны их сургуулийн багш, гавж Б.Цэрмаа, Улсын начин Д.Дашжамц гэхчлэн улсдаа нэр хүндтэй хүмүүсээ томилжээ.  Харин Өвөрхангай аймаг дахь Нутгийн зөвлөлөө гуравдугаар сарын 25-ны өдөр шинэчлэн зохион байгууллаа. Нутгийн зөвлөлийн даргаар аймгийн Тээвэр, авто замын газрын орлогч дарга О.Лхагвасүрэн, тэргүүлэгчдээр төлөөлөгч, Бүсний оношлогоо, эмчилгэний төвийн сургалт хариуцсан дэд дарга С.Энхбаяр, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.Бумханд, Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, шадар ахмад Г.Энхбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын Стратеги төлөвлөт, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, “Соёмбо” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Самбуу, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Саямаа, MSC грүппын Өвөрхангай аймаг дахь салбарын захирал И.Хүрэлбаатар, бизнесмэн Ч.Оюунсүрэн, Т.Ганхуяг, Ч.Хайдав нарыг сонгожээ.

Мөн Нутгийн зөвлөлийн зөвлөхөөр өндөр настан Д.Жадамба, Хөгжимт драмын театрын багш О.Нармандах, Нарийн бичгийн даргаар ХДТ-ын бүжигчин, хөтлөгч Т.Бямбаа нарыг томилов. Өлзийт сумын “Миний нутаг сайхан” сум сурталчилах өдөрлөг 3 сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Нутгийн зөвлөлөөс нэр бүхий хүмүүст хүндэтгэл үзүүлж, мөн хоёр хүнийг “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагналаа.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж