Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд, Д.Зүмбэрэллхамыг гишүүдийн 68 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүний өмнө УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсэн юм.

Хэд хэдэн гишүүн “Төрийн албаны зөвлөлийн даргыг улстөржиж ажлаас нь чөлөөлж байна. Төрийн алба бол улстөрөөс ангид байх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд “Төрийн албан хаагчдыг ингэж хоморголон халж байгааг эсэргүүцэж байгаа. Цөөнхийн үгийг сонсох хэрэгтэй. Хэчнээн олон хүнийг хэлмэгдүүлж хасна, тэр чинээгээр та нарын эрх барих нас богино болно” хэмээлээ.  

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Монгол төр ямар нэг байлаар цус сэлбэдэг. Одоо 1937 оны хэлмэгдүүлэлтийг энд ярихгүй байгаа шүү. Төрд шинэ боловсон хүчин орж ирж байна гэж ойлгох ёстой. Өргөдлөө өгсөн хүний хүсэлтийг биелүүлээд, явуулах ёстой. Ур чадвартай залуусаар төрийн ажлыг сэлбэж байх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  “АН-ын Засгийн үед МАН-ын гишүүд гудамжинд явж байдаг, МАН-ын үед АН-ынхан гудамжинд гардаг байдал хэзээ болих вэ? Үүнийг зохицуулсан ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Хэт намчирхал монгол төрийн дархлааг сулруулж байна” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох буюу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Б.Цогоог ТАЗ-ийн даргаа томилох асуудлыг хэлэлцэж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж