Дэлгэрэх булгийн эхийг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Дэлгэрэх булгийн эхийг цэвэрлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог Дэлхийн усны өдрийг Монгол оронд “Ус ба Хот” уриан дор тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас сумын төвийн гадаргын усны цорын ганц үүсвэр болох Дэлгэрэх булгийн ай сав дахь хог хаягдлыг цэвэрлэн, Гандан пунцоглин хийдийн лам нар ном хурж, булгийг тахилаа. Мөн ерөнхий боловсролын I сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын дунд “Усны нөөц, ашиглалт хамгаалалт” сэдвийн хүрээнд “АХА” тэмцээн зохион байгуулж 38 сурагчаас эхний гурван байранд шалгарсан сурагчдыг үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар урамшууллаа.

 1992 онд Нэгдсэн үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай Бразилийн Рио-дэ Жанеиро хотноо болсон олон улсын хурлаас Дэлхийн усны өдрийг тэмдэглэх уриа гарч, амьдралын амин дэм болсон усны хэрэглээг зүй зохистой болгох, хамгаалах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол олгох зэрэг устай холбоотой олон асуудлуудыг шийдэх зорилтууд тавьсан байна.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж