Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа











Өнөөдөр Дархан-Уул
аймагт т
өрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тухай зөвлөлгөөнийг аймгийн Мэргэжлийн
хяналтын хэлтсээс
санаачлан зохион
байгууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, х
үний болон нийгмийн
тогтвортой х
өгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах,
чанартай б
үтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх нь мэргэжлийн
хяналтын байгууллагын гол зорилго байдаг. Иймээс
ч тэрхүү зорилгоо хэрэгжүүлэхэд бусад байгууллагын хамтын ажилалгаа зайлшгүй үгүйлэгддэг. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа
өргөжүүлж, хамтарсан хяналт шалгалтыг ч нилээдгүй зохион байгуулсан
энэ 2011 онд гэхэд нийт 58 чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийх зорилготой байгаа
юм.

Зөвлөлгөөнд мэргэжлийн
хяналтын газрын байцаагч нараас гадн
а, салбарын мэргэжилтнүүд оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаарх санал бодлоо
солилцсон
юм. Хамтарсан шалгалтын
т
өлөвлөгөөг төрийн байгууллагууд уялдуулах, зөрчлийн талаарх мэдээллийг харилцан мэдээлж, хэрхэн шийдвэрлэсэн
тухай мэдэгдэж байх, хамтран ажиллах журам, гэрээг дагаж м
өрдөх, шинэчлэх хэрэгтэй
гээд олон саналуудыг дэвш
үүлж байлаа. Цаашид хяналт шалгалтын үйл ажиллагаанд
баримтлах бодлогын талаар ч хэлэлцэв. Тухайлбал, хяналт шалгалтын
давхардлыг багасгах, үр дүнг дээшлүүлэх, тооноос илүү чанарт анхаарах,
шалган туслахын зэрэгцээ мэргэжлийн з
өвлөгөө хүргэх шаардлага байгааг энэ үеэр онцолж байв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж