
Барак Обама “дуучин Бейонси, Тейлор, Кларксон нарын урлаг соёлын оддыг энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцон уран бүтээлээ хүргэхээр болсонд баяртай байна. Тэдний уран бүтээл нийт Америкчуудын зүрх сэтгэлд хоногшиж бидний түүхийг мөн давхар илэрхийлж байдаг нь надад үнэхээр сайхан санагддаг” хэмээн тэрээр өөрийн сэтгэгдлээ ярьжээ.
Ёслолын ажиллагаа энэ сарын 21 нийслэл Вашингтонд болох бөгөөд энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд хоёрдахь удаагаа томилогдож байгаа Барак Обама ард түмэндээ хандан үг хэлэх юм байна. Дуучин Бейонсигийн хувьд 2009 онд мөн Обамаг анх удаа сонгуульд ялалт байгуулахад түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцож байсан аж.
Э.АНХТУЯА