Хятад зэсийн импортоо хумиж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Хятад зэсийн импортоо хумиж байна

Хятадын зэсийн хэрэглээ энэ жил өсөх магадлалтай байна. Тус улсын зэсийн дотоодын хэрэглээ 2013 онд 5.5 хувиар өсч 8.1 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг Засгийн газраас нь өчигдөр мэдэгдсэн байна. Цахилгаан, эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой аж. Гэхдээ Хятад улс зэсийн импортоо 17 хувиар багасгах тооцоо гарчээ. Өнгөрсөн онд тус улс импортоор 3.4 сая тонн зэс оруулсан бол энэ онд 2.8 сая тонн зэс импортлох төлөвтэй. Хятад улс зэсийн эрэлтээ дотоодоосоо хангах бодлого баримталж байна.

Лондонгийн металлийн бирж дээр нэг тонн зэс 8109 ам.доллар байгаа нь өнгөрсөн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэ юм. 

Э.Хулан

  
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж