
Сургалт судалгааны төв компьютерийн сургалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Мэргэжлийн төвүүдийн багш нар удирдан явуулах уг сургалтанд 20 гишүүнээ үнэ төлбөргүй хамруулахаар болж, энэ үеэр эрхийн бичгийг нь гардуулсан. Цаашид хууль, эрх зүйн чиглэлээр, өрхийн аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, төсөл хэрхэн бичих вэ гээд шат дараатай олон төрлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ардчилсан намын баяраар арван бяцхан иргэн хорвоод мэндэлжээ

Өмнө нь амаржих тасагт сургалтын танхимыг тохижуулж өгч байсан тухайгаа энэ үеэр хэлж байсан. Түүнчлэн жил бүр уламжлал болсон энэхүү үйл ажиллагааг цаашид ч зохион байгуулж, ардчилалын баяраар хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд хүндэтгэл үзүүлнэ гэлээ.
Ардчилсан нам байгуулагдсан түүхт энэ өдөр арван бяцхан иргэнээр бүл нэмсэний тав нь энхийн манаанд зогсох хүү бол тав нь ирээдүйд ээж болж, бүүвэйн дуу аялах охин байлаа. Мөн ихэр охид ч энэ өдөр хорвоод мэндэлсэн байсан. Жилийн өмнөх энэ өдөр найман шинэ иргэн төрсөн байсан бол энэ удаад ихрээр нэмэгдсэн таатай үйл явдал болжээ. Эрх чөлөө, ардчилалыг авчирсан энэ өдөр ээж, аавыгаа баярлуулж, эх орондоо ирсэн бяцхан үрсийн цаашдын амьдралд нь аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.