Цагаан сарыг цагаан болгон тодотгодог сүү, цагаан идээний үнэ ханш баяр дөхөх тусам нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас ирсэн “ориг” гэх өрөм, ааруулын үнэ ханшийг судалж үзлээ. Одоогийн байдлаар хүнсний захуудад литр сүү 1300-1400 төгрөг, кг ааруул 8-10 мянган төгрөг, тогооны өрөм 9-12 мянган төгрөг, бяслаг 12-15 мянган төгрөгт хүрчээ. “Сүү” компанийн тухайд цагаан сарын өмнө үнэ ханшаа нэмэхгүй гэж мэдэгдэж байна. Тус компанийн үйлдвэрлэдэг тараг литр нь 1400 төгрөг, сүү тослогоосоо шалтгаалан литр нь 1400-1600 төгрөг, хорхой ааруул 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Д.ЦЭЭНЭ