“Шилдэг үндэсний хувцастай модель”-иор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

“Шилдэг үндэсний хувцастай модель”-иор шалгарчээ

Малайзын Куала-Лумпур хотноо хоёр оны заагт “Мiss Tourism international 2012” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болсон юм. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон мисс Т.Амарзаяа дэлхийн 56 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн топ 15-т багтжээ. Тэрээр олон улсын миссийн тэмцээний тайзнаа үндэсний хувцсаа сурталчлан “Best national costume” буюу “Шилдэг үндэсний хувцастай модель” номинацийн эзэн болсон байна. Мисс Т.Амарзаяа нь ХААИС-ийн дөрөвдүгээр  курсын оюутан бөгөөд  “Mongolian Beauty 2011”  тэмцээний дэд байрын шагналт, “Шилмэл загвар” ордны  гэрээт загвар өмсөгчөөр  хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж