7000 хуурамч юань илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

7000 хуурамч юань илрүүлжээ

Энэ
долоо хоногт хуурамч юань авч хохирсон хоёр иргэн  цагдаад ханджээ.
Тэдний нэгийнх нь авсан 4000 юанийн 1000 нь, нөгөөгийнх  700 юань
хуурамч болохыг БНХАУ-ын Эрээн хотод очсон хойноо мэдсэн байна. Харин
ойрын хугацаанд нийтдээ 7000 орчим хуурамч юанийн таван хэрэг
бүртгэгдээд байгаа аж. Одоогоор хэрэгтнийг илрүүлж амжаагүй байгаа
бөгөөд хуурамч юанийг “урд”-аас л орж ирж байгаа гэх таамаг байна.
Тиймээс иргэд юань худалдан авахдаа анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас
анхаарууллаа. Харин хуурамч юанийг энгийн аргаар хэрхэн таних талаар
банкны мэргэжилтнээс тодруулахад “2005 онд үйлдвэрлэсэн зуутын
дэвсгэртийн хувьд цаасан дээр үрэхэд улаан өнгийн будаг гарч байгаа. Энэ
бол айх зүйл биш. Харин юанийн 100 гэсэн хар ногоон өнгийн тоог нарны
гэрэлд ташуу барьж харахад саарал, хөх, хар өнгө болон солигдож байх
ёстой. Харин хуурамч нь өнгө солигдохгүй. Мөн бүх дэвсгэртийн хээ нарны
гэрэлд тодорч харагдана. 100-тын дэвсгэр дээрх Мао Зедуны зургийн үс нь
гараар тэмтрэхэд товгор байдаг. Харин хуурамч дэвсгэртийнх гөлгөр юм
билээ. Харанхуй орчинд неоны гэрэлд эдгээр шинжүүд маш тод харагдана”
гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж