Кейт Миддлтон 31 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон 31 нас хүрлээ

Кембрижийн гүн, хунтайж Уильямын гэргий Кейт Миддлтон өнөөдөр 31 нас хүрч байна. Тэрээр 1982 оны энэ өдөр Английн Рединг хотын “Royal Berkshire” эмнэлэгт төржээ. Өдгөө угсаа залгамжлагчийн үрийг тээж буй Кейт Миддлтон хунтайж Уильямтай Сэнт Эндрюгийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан байна.

Кейт Миддлтон хунтайж Уильямын гэргий болсон цагаас эхлэн олны хайр хүндэтгэлийг  хүлээх болсон бөгөөд хүмүүс түүнийг Диана гүнжийг санагдуулам гэлцэх болжээ. Мөн тэрээр Холливудын нэрт жүжигчдээс дутахааргүй нэртэй болж, Их Британийн охид, хүүхнүүдийн хувьд үлгэр дууриалал нь болсон гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж