Израильд үер бууж, цаг агаар хүйтэрч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Израильд үер бууж, цаг агаар хүйтэрч байна

Израиль ба Палестины газар нутагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн орсон их хэмжээний борооны улмаас гол мөрөн үерлэж, зарим хот суурин, зам усанд автжээ. Сүүлийн 10 жилд байгаагүй их хэмжээний усархаг бороо, мөн хүчтэй салхи, хүйтрэл үерийн гамшгийг улам бүр нэмэгдүүлж байна.

Фото AFP/ JACK GUEZ

Үерийн усанд боогдсон оршин суугчдыг Израйлийн цэргүүд нисдэг тэргийн тусламжтайгаар тээвэрлэж, аюулгүй газарт хүргэжээ. Мөн аврагчид усанд урссан автобустай палестин сурагчдыг аварснаас гадна Израилийн хойд нутгийн араб суурин дахь живсэн байшингийн дээврээс 10 хүнийг нисдэг тэргээр зөөсөн тухай Армийн хэвлэлийн төлөөлөгч Авиталь Лейбович блогтоо бичсэн байжээ.Орон нутгийн хэвлэлүүдэд Израилийн бусад районууд болон Иордан голын баруун эрэгт цэргийнхэн болон аврагчид ийм ажиллагаа явуулсныг мэдээлж байна.

Цаг уурын таагүй нөхцөлөөс болон Тель-Авив хотыг  бусад районуудтай холбосон хуурай зам өчигдөр хаагджээ. Тус бүсэд өнөөдөр ч бороо үргэлжлэн орсоор байгаа аж. Мөн өнөөдөр 2012 оны өвлөөс хойш Йерусалемд анх удаа цас оржээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж