Орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголбанкнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр 16.00 цагт Монголбанкны байранд албаны хүмүүс санамж бичиг үйлдэхээр болжээ. Ингэснээр энэ салбар дахь бизнес эрхлэгчдийг дэмжиж, эргэлтийн хөрөнгийг нь шийдэх замаар орон сууцны үнийг тогтворжуулах зорилготой гэнэ.

Төвбанкнаас өнгөрсөн хугацаанд шатахууны, өргөн хэрэглээний импортын барааны, хүнсний барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлээд буй билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж