
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Skytrax-н агаарын тээврийн Одны зэрэглэлийн хөтөлбөрт дэлхий дээрх бүхий л төрөл, хэмжээний агаарын тээвэрлэгчид хамрагддаг бөгөөд үйлчлүүлэгчдийн үнэлэмжээр бус мэргэжлийн үнэлгээгээр нислэгийн үеийн болон нисэх буудлын орчинг хамруулан бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартад 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын шинжилгээ хийж зэрэглэлийг тогтоодог байна.
Бид үйлчилгээний түвшингээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, мөн дэлхийд алдартай Катар Эйрвэйз, Сингапур Айрлайн зэрэг авиакомпаниудын хэмжээнд хүрэх хэтийн зорилгоо нэг алхмаар урагшлуулж чадлаа. Энэ бол манай компанийн нийт ажилтнуудын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд цаашид амжилтаа ахиулахад зорчигч, үйлчлүүлэгч та бүхний санал үнэтэй хувь нэмэр болно
Агаарын тээвэрлэгчдийн нийт таван одны зэрэглэл байдагаас 5 одтой тээвэрлэгч 6, 4 одтой 34, 3 одтой 115, 2 одтой 28 тээвэрлэгч байна. 2013 онд агаарын 36 тээвэрлэгч зэрэглэлийн батламж авахаар ханджээ.