Тоологчдод зориулан сургалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Тоологчдод зориулан сургалт хийж байна

Монгол Улс өнгөрсөн жил хүн амаа тоолж байсан бол энэ онд аж ахуйн нэгжийн тооллого явуулах гэж байна. Аж ахуйн нэгжийн тооллого энэ сарын 15-аас эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Үндэсний статистикийн хороо уг тооллогыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар орон нутгийн тоологч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, тэдэнд тооллогын үеэр хэрхэн ажиллах талаар зөвлөмж, гарын авлага гаргажээ. Таван жилд нэг удаа зохион байгуулдаг аж ахуйн нэгжийн энэ удаагийн тооллогод 4500 тоологч ажиллах юм байна.

Тооллого нь аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгож, улмаар статистикийн судалгаа, шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж