“Ганц худаг”-т өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

“Ганц худаг”-т өлсгөлөн зарлана гэв

Сүлжээний бизнес нэрийдлээр доороо 600 мянган төгрөгөөр гишүүн элсүүлж, богино хугацаанд автомашинтай болгоно хэмээн 40 гаруй иргэнийг залилсан Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг. н.Байгальмаа нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж буй. Тэднийг бусдад 69 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд 10,1 жилийн хорих ял оноосон юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж буй дээрх нэр бүхий хүмүүс өнөөдрөөс эхлэн цагдан хорих төвд өлсгөлөн зарлахаар болжээ. Энэ талаар н.Байгальмаа “Иргэд өөрсдийн хүслээр мөнгөө төлж, сүлжээнд элссэн байхад бидэнд ял тохсоныг эсэргүүцэж, бидний гурван хүн маргааш /өнөөдөр/ өлсгөлөн зарлана” гэлээ. Тэдний зүгээс өчигдөр Цагдан хорих ангийн удирдлагад өлсгөлөн зарлах тухай бичгээ албан ёсоор өгсөн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж