
Ихэвчлэн газар эвхэн хурдлах ган туурайтны тухай шүлэг бичиж, зураг зурдаг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагчийг Айлтгүйн Төмөр-Очир гэдэг. Түүнийг номын нөхөд болон эрхэм уншигчид нь Шилийн сайн эрсийн нутагт яруу найргаар шийрийг нь хатааж яваа хэмээн ихэд хүндэлдэг гэх. МЗЭ-ийн шагналт яруу найрагч тэрээр элэг солиулах эмчилгээ Энэтхэг улсад хийлгэхээр удахгүй явах гэж байгаа тул үзэг нэгт нөхөд нь хандив цуглуулж байгаа юм байна. Сэтгэлийн хандивыг МЗЭ-ийн байрны 206 тоотод болон Хаан банкны 5630132592 дансаар хүлээн авч байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 11327964 дугаарын утсаар халбогдон аваарай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.