Явах дургүй ч үлдэх эрхгүй эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Явах дургүй ч үлдэх эрхгүй эрхмүүд

Дэлхийн лидерүүдийн жагсаалтад энэ жил ноцтой гэж тодотгож болох өөрчлөлтүүд орох нь тодорхой болоод байна. Улс төр дэх урт удаан, эсвэл алдартай замналаа өндөрлүүлэх өндөр магадлал бүхий эрхмүүдийн жагсаалтыг Махмуд Ахмадинежад, Хиллари Клинтон, Башар Ассад, Михаил Саакашвили, Уго Чавес нар тэргүүлж байна.

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад

Исламын бүгд найрамдах улсын төрийн “хар хүн” найман жилийн турш улсаа удирдсаны дараа ирэх зургадугаар сарын 14-нд товлогдсон сонгуулийн дараа албан тушаалаа орхино. Ахмадинежад 2009 онд Ираны ерөнхийлөгчөөр дахин сонгогдож чадсан ч исламын Иран оршин тогтносон 30 жилийн дотор хамгийн ноцтой “ногоон давалгаан” болсон улс төрийн хямралтай тулгарсан билээ. Тэрээр сөрөг хүчний лидерүүдийг чимээгүй болгож, эсвэл гэрийн хорионд хорьж чадсан бололтой.

Ахмадинежад  тэмцэлдээ тэднээс хамаагүй хүчтэй Ираны шашин төрийн лидер аятолла Али Хаменеид ялагдсан юм. Дөрвөн жилийн өмнө төрийн дээд өндөрлөгт тогтоход нь тус болсон шашны номлогчийнхоо дэмжлэгийг тэрбээр хэтэрхий бие даах гэж оролдоод алдсан гэж болно. Төрийн язгуурт лидер “залгамжлагч ажиллагааг” Ираны хувилбараар бий болгохоор оролдсон бөгөөд өөрийн залгамжлагчаарТамгын газрын дарга Исфандияр Рахим-Машаиг бэлтгэхээр оролдоод чадсангүй. Ерөнхийлөгчийн аппаратын хэдэн ажилтнууд болон дэд ерөнхийлөгч болж чадаагүй Машаи нарыг хэсэг хугацаанд авлигын хэрэгт буруутган хорьсон байлаа. Тэр нь ерөнхийлөгчийн хүрээнийхнийг доош хийх урт хугацааны кампанийн эхлэл нь байлаа. Уламжлал барьдаг шашны номлогч нарын хяналтад байгаа межлис (парламент) нь хэд хэдэн удаа Ахмадинежадыг олны өмнө доош хийн, түүнд итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэхээр ярилцаж байлаа. Ахмадинежадын талынхан межлисийн гуравдугаар сарын сонгуульд навс ялагдан 1979 оны исламын хувьсгалын зарчмыг баригчид гэгдэх хуучинсаг үзэлтэй шашныхны нөлөөнд бүрэн оржээ.

Аятолла Хаменеин талынхан зөвхөн Ахмадинежадаас ч биш бут ниргэгдсэн либерал лагерийнхний талаас гарах боломжийн аюулаас баталгаатай болохыг оролдож байгаа. Тэд ерөнхийлөгчийг сонгох журмыг өөрчлөн исламын Бүгд найрамдах улсын язгуурт лидерээр 45 нас хүрсэн 75 наснаас илүү гараагүй иргэн хүнийг сонгуулна. Шинэ ерөнхийлөгч нь тус орны исламын захиргааны томьёоллын дагуу улс төрийг нь барин шашны лидерийг нь сонгох Шинжээчдийн зөвлөл гэх дээд байгууллагын 25-аас доошгүй гишүүд мөн межлисийн 290 гишүүний 100-гаас доошгүй хүний дэмжлэг авсан байх ёстой. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч болох хүн заавал дээд боловсролтой байна. Тэр улсад найман жил ажилласан байхаас гадна “шашны болон улс төрийн удирдлагх” гэсэн тодорхой бус ангиллыг төлөөлөх ёстой.

Ахмадинежад өөрөө эдгээр засварыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Дээрх шинэчлэл хийгдвэл өнөөгийн шашны лидер Рахбар Али Хаменеин талынхан ирээдүйн ерөнхийлөгчийн нэрийг дэвшүүлэх бөгөөд Ахмадинежадын баг тэнд үүрэггүй болох юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон

Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихээр 2008 оны турш Барак Обаматай тэмцэлдээд, дараа нь ялсан нөхцөлд Төрийн департаментыг толгойлох санал түүнээс авсан Хиллари Клинтон дипломат карьераа төгсгөж байна. Клинтон өнгөрсөн оны намар Обамагийн багаас  явахаа зарласан юм.

“Одоо би өөрийгөө хувийн амьдрал, гэр бүлдээ зориулахыг бүхнээс илүүтэйгээр хүсч байна” гээд, Обама дахин сонгогдсон ч төрийн албыг орхино гэдгээ онцолжээ.

Клинтон улс төрөөс холдоно гэж нэг биш удаа мэдэгдэхдээ мөн л төдий тоогоор эргэн ирэх боломжоо нөөцлөн хэлж байлаа. “Бүх хаалга нээлттэй байгаа” гэж тэр онцолсон юм. АВС сувгаар Барбара Уотерстай ярилцахдаа Клинтон “буяны эсвэл багшлах ажлаар нийгэмдээ хувь нэмрээ оруулна” гэж мэдэгдсэн юм.

Клинтон улс төрийн карьераа  дуусгана гэдэгт олон хүн эргэлзэж буй. Түүнийг 2016 оны сонгуульд нэр дэвших Ардчилсан намын гол хүний нэг гэж үзэж байна. Өнөөгийн дэд ерөнхийлөгч Жозеф Байден өөрийн нэрийг дэвшүүлэхгүй, сонгуулийн өдрүүдэд 74 насныхаа ойд бэлтгэнэ гэсэн юм. Ардчилсан нам Обамагийн үйл хэргийг үргэлжлүүлэхээр нэр дэвшигчийг хайх шахалтад өнгөрсөн найман жилийн дотор Бүгд найрамдах намын орсон шиг өртөж магадгүй юм.

Байденаас таван насаар дүү Клинтон, Ардчилсан намыг төлөөлөөд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.  Хэрэв тэр гарч ирвэл “мөнгө хандив цуглуулах ажил нь цэгцэрсэн, нэр төр байгаа, Америкийн бүхнээс илүүтэйгээр төлөөлдөг нөхөртэй” түүнтэй өрсөлдөхийг тэр болгон хүсэхгүй биз. “Клинтоны төрийн нарийн бичгийн дараар ажилласан, АНУ-ын сенатораар сонгогдож байсан, улс төрд ороод ирсэн тэргүүн хатагтай зэрэг түүний карьерын жагсаалттай Америкийн аль ч намын нэр дэвшигч зэрэгцүүлэд тавихаар зүйлийг олно гэдэг нь амаргүй” хэмээн The New York Times сонины хуудаснаа  FiveThirtyEight улс төрийн блогийг бүтээгч Нейт Сильвер өгүүлсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад

Башар Ассадын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусах авч тэрээр энэ жилийн эцэс хүртэл өөрийн суудалдаа үлдэнэ гэдэг итгэх хүн ховор. Ираны тусгай албадаар дэмжүүлдэг социалист БААС намын дээд хүрээ болон ерөнхийлөгчийн сүсэглэдэг шийтийн шашины алавитийн өргөмжлагдсөн цөөнхийн нягт холбооноос үүдэн хөдлөшгүй гэхээр байсан дэглэм бүрэн хэмжээний иргэний дайны улмаас сүйрлийн эрмэгт ирээд байна.

Деръа мужид 2011 оны гуравдугаар сард гарсан газар нутгийн маргаан сөргөлдөөнөөс бүгд эхэлсэн юм. “Арабын хаврын” нөлөөн дор тэр нь Засгийн газрын эсрэг өргөн цар хүрээтэй эсэргүүцэл болон улс орноо нөмөрчээ. Эхлээд тэнд “Ливийн хувилбараар” явагдав. Гадаадад дүрвэгсдийн засгийн газар байгуулагдаж, армиас оргосон цэргийнхэний тусламжтайгаар сөрөг хүчний отрядууд Сирийн чөлөөт армийг байгууллаа. Ассадыг  өндөр тушаалтнууд нь орхин зугтлаа. Удалгүй мэдээгээр “Сирийн бослого” гэсэн үгийг “Сирийн хувьсгал” гэсэн үг солин гарч ирэв. Дараа нь тэр нь Сирийн иргэний дайн болон хувирлаа. Долдугаар сарын 18-ны өдөр сөрөг хүчин Дамаск дахь Улсыг аюулаас хамгаалах байранд чадамгай ажиллагаа үйлдэн Батлан хамгаалахын сайд Дауд Ражи, өмнөх сайд Хасан аль-Туркмани, мөн ерөнхийлөгчийн хүргэн Батлан хамгаалахын орлогч сайд Асеф Шаукат нарыг хөнөөж чадав. Зэвсэгт сөрөг хүчн “Дамск дахь галт уул буюу Сирийн газар хөдлөлт” нэртэй ажиллагаагаа  амжилттай үргэлжлүүлж чадаагүй ч Засгийн газрын байр суурь  эмзэг өртөмтгий гэдгийг түүгээр харуулсан юм. Дараагийн саруудад нь хүчээ нэгтгэн, сөрөг болон хувьсгалт хүчний Үндэсний эвслийг байгуулан түүнд иргэний, шашины, исламын ба курдын байгууллагуудыг нэгтгээд Барууны  мөн Персийн булангийн орнуудаар хүлээн зөвшөөрлүүллээ. Арванхоёрдугаар сарын 11-нд Үндэсний эвслийг нь Сирийн ард түмний хууль ёсны төлөөлөл мөн гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Арванхоёрдугаар сарын сүүлчээр сөргөлдөөнд үрэгдэгсдийн тоо 60 мянга болсон бөгөөд Сирийн лидерийг бүтэн хагас жил дэмжиж ирсэн Москва хүртэл Ассадын эсрэг шүүмжлэлтэйгээр хандах болжээ.

Ассадын зайлшгүй уналтын дараа Персийн булангийн вант улсууд, Барууны орнуудын өмнө улсыг нь аваад явахаар ямар нэгэн чадвартай дэглэм тогтоох шаардлага гарч ирнэ. Үүний хажуугаар өнөөдрийн сөргөлдөөнд гол үүрэг гүйцэтгэж байгаа хүчин болсон исламистуудыг тусгаарлах хэрэгтэй болно.

Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили

Михаил Саакашвилийн “Нэгдмэл үндэсний хөдөлгөөн” нам аравдугаар 1-ний парламентын сонгуульд ялагдаад зогсоогүй засагт нь түүний заналт дайсан олигарх Бизина Иванишвилийг гарган ирээд авлига, “хуульчлагдсан хулгайч” нар ба Зөвлөлтийн өнгөрсний өвтэй шийдвэртэй тэмцсэн бараг 10 жилийн үеийг цэглүүлэв.

“Сарнайн хувьсгалаар” 2003 онд засагт орж ирээд 2008 онд ээлжит бус сонгуулиар дахин ерөнхийлөгч болсон Саакашвили энэ жилд албан тушаалаа орхих ёстой. Одоо бүрэн эрхээ шилжүүлэх бэлтгэл ажил нь түүнийг шахан зайлуулж хөөн туухтай илүү адилхан болж байна.

Саакашвили “залгамжлагч ажиллагааг” гүрж хувилбараар явуулах гэж байснаа нуудаггүй. Өнгөрсөн оны зун тэрээр Вано Мерабишвилигээр толгойлуулсан Засгийн газрыг гаргаж, намынхаа сонгуулийн жагсаалтыг парламентын спикер Давид Бакрадзе толгойлов. Тэд нар Саакашвилийн бурууны чиг хандлагыг дараагийн таван жилд нь үргэлжлүүлэх ёстой байлаа. Парламентад ерөнхийлөгчийн эрх мэдлийн ихэнхийг өгсөн Үндсэн хуулийн шинэчлэл нь аль зэрэг ач тустайг тэд харуулах ёстой байв. Гэтэл нам нь ялагдсанаар энэ бүгд хаагдлаа. Шинэ ерөнхий сайд Иванишвилийн “Гүрж мөрөөдөл” эвсэл нь засгийн байгууллагуудаас Саакашвилийн талынхныг зайлуулах өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байна. Батлан хамгаалахын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд асан Бачо Ахалад мөн Нэгдсэн штабуудын дарга Георгий Каландазе нарт эрүүгийн хэрэг үүсгэв.  Хуурамч бичиг баримтаар хил нэвтрэх гэсэн гээд ерөнхий сайд Мерабишвили хуулийнхны  хараанд оржээ.

Төрийн тэргүүн ч өөрөө шахалтад байна. Саакашвилигээс ерөнхийлөгчийн хоёр онгоцны нэгийг хураалаа. Шинэ засаг түүнээс ерөнхийлөгчийн ордныг суллаад Засгийн газрын байранд орж ирэхийг шаардлаа. Түүний өргөөний зардал хэтэрхий их гэсэн байна.

Саакашвилийн бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сарын 5-наар дууссан бөгөөд ерөнхийлөгчийн сонгууль аравдугаар сард явагдана. Энэ зөрөөнөөс үүдэн ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах боломжийн талаар ярилцаад эхэлжээ. Сүүлийн үеийн хэрэг явдлуудтайгаар холбоогдуулан  “Францын хувьсгалын лидерүүдийн нэг Робеспьер” түүнд санагдах болсон хэмээн Саакашвили  саяхан өгүүлсэн байв.

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес

Уго Чавес саяхан аравдугаар сард сонгуульд ялан дөрөв дэх удаагаа дахин ерөнхийлөгчөөр сонгогдон 2018 он хүртэл төрийн тэргүүний суудалд суух эрхээ авсан билээ. 2009 онд тус орны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр тэр хичнээн ч удаа хамаагүй дахин дахин сонгогдох эрхээ авсан билээ.

Гэхдээ сөрөг хүчний дараалаад барууны хэвлэлээр Чавес энэ жил ерөнхийлөгчийн суудлаасаа гана ертөнцөөс харьж магадгүй талаар хэлэлцэгдээд эхэлжээ. Арванхоёрдугаар сарйн дундуур тэр дахин хорт хавдрын мэс засалд аргагүйн эрхэнд орсноос гадна залгамжлагчаараа дэд ерөнхийлөгч бөгөөд түүнийг эмчлүүлж байх зуур ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Николас Мадера-г анх удаагаа нэрлэв.

“Боливарианы хувьсгалын” лидер, дэлхийн имперализмтай тэмцэгч гол хүний биеийн эрүүл мэндийн асцуудал 2011 оны зун гарч ирэв. Тэр гэнэтхэн  сар шахуу олны нүдэнд харагдахаа болин Кубад очин сүүж хэсгээс хорт хавдраа авахуулжээ. Долдугаар сарын эхээр тэр нутагтаа ирээгүй байхдаа ард түмэндээ хандан үнэн хэрэгтээ хорт хавдраа авахууллаа гэсэн байв.

Тэр цагаас хойш “сайн онош”, “бүрэн эдгэрсэн” гэдгийн талаар Чавес мөн түүний холбоотон Кубын удирдагч нар нэг биш мэдэгдэж байсан ч Венесуэлийн ерөнхийлөгч Гавана хотод дахин дахин очиж хорт хавдрын ээлжит ургацаас салсаар байна. Сүүлийн удаа тэр эмчилгээнд явахдаа өөрийн үүргийг гүйцэтгэх хүнээ анх удаа нэрлэсэн нь популист ерөнхийлөгчийн биеийн байдал эрс доройтжээ гэсэн яриаг улам өдөөж өглөө. Өөрийгөө ерөнхийлөгчийн эрүүл мэндийг сэхээн засж буй эмч нарын хүрээнд ойр гэдэг Венесуэлийн цагаач эмч Хосе Рафаэль Маркина мэдэгдэхдээ, Чавес ирэх дөрөвдүгээр сар хүртэл амьдарч чадахгүй гэлээ. “Өвчин дахиад л хүндрэв бололтой. Түүнд хорт хавдрын шинэ эс дахиад гарч ирснийг Угог хоёр дахь жилдээ хөл дээр нь босгохоор оролдож байгаа эмч нарын хүрээнээс би олж мэдлээ. Мэс засал нь аюултай биш. Харин түүний дараах гурав хоногт чухал. Өвчтөний биенд ноцтой хүндрэл гарч магадгүй” гэж тэр хэлсэн байлаа.

Венесуэлийн ерөнхийлөгчийг  анх удаагаа оршуулж байгаа нь энэ биш л дээ. 2011 онд түүний эмч байгаад тус орноос зугтан гарсан Сальвадор Наварите Чавест хоёр жилийн нас өгч байв. Чавес  өөрт нь “тэргэл сар шиг” итгэл байгаа хэрэв ямар нэгэн зүйл учирбал венесуэльчууд түүний дэд ерөнхийлөгч Мадерагийн төлөө саналаа өгөх ёстой гэж хэлсэн нь энэ жил Венесуэлийн лидерийн биеийн байдал олны анхааралд байна гэдгийн гэрч болж буй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж